바로가기 메뉴 본문 바로가기 주메뉴 바로가기
ЭСЯ-ны SNS
  • 페이스북
Консул/Визний хэлтэс

Виз олгох журам

  1. Консул/Визний хэлтэс
  2. Виз олгох журам

Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай

  • БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.

  • 1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах

  • 2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцаан олгох

  • 3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах

  • Төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Солонгосын виз мэдүүлгийн төв(KVAC) нь БНСУ-ын ЭСЯ-наас зөвшөөрсний дагуу үйлчилгээний хураамж авна.

  • 1) Солонгосын виз мэдүүлэгийн төв(KVAC): 57,000 төгрөг

  • 2) Төлөөлөн гүйцэтгэх байгууллага: 57,000 + байгуулагын өөрийн үйлчилгээний хураамж

  • Төлөөлөн гүйцэтгэх байгууллагын үйлчилгээний хураамж харилцан адилгүй болохыг анхаарна уу.

  • Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас виз мэдүүлэх үйлчилгээ авах үед шаардлагагүй бичиг баримт шаардах, урьдчилж мэдэгдсэн үйлчилгээний хураамжаас хэтрүүлэн авах, бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой бус мэдээлэл өгөх зэрэг төлөөлөн гүйцэтгэх байгууллын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт байгаа тохиолдолд ЭСЯ-ны дараах хаяг руу мэдэгдэнэ үү. kormg2@mofа.go.kr

Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга

A. Кейбридж

  • Байршил : Хан-Уул дүүрэг, 24-р хороо, наадамчдын гудамж, Дрийм плаза 2 давхар

  • Утасны дугаар : (+976)7775-0001

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 9:30-12:30, 13:30-17:30

B. Ханмаум Лоу

  • Байршил : Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, их тойруу 87/1, "Эвэргүүд" 2 давхар 203 тоот

  • Утасны дугаар : (+976)7711-9114, 7700-9114

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 9:00-12:30, 13:30-18:00

C. Бурят Омбол

  • Байршил : Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Жуулчдын гудамж, Хишиг төв, 8 давхар 803 тоот

  • Утасны дугаар : (+976)7771-7111

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 9:00-18:00

D. Гарнет Од

  • Байршил : Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот

  • Утасны дугаар : (+976)7011-0030

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 9:00-16:30

E. Фронтер Жорнис

  • Байршил : Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөхий сайд С.Амарын гудамж, Лагшан төв 9 давхар 920 тоот /Туушин зочид буудлын хойно/

  • Утасны дугаар : (+976)7588-7878

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 9:00-18:00

F. Жи энд эс кэй Корпорэйшн

  • Байршил : Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Москва хороолол/18073/, Москвагийн 139, Драгон төв 4 давхар 19 тоот

  • Утасны дугаар : (+976)7722-7700, 7722-7744

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 8:30-17:30

G. BUSAN(Борнфреш)

  • Байршил : Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Их Монгол улсын гудамж 04, Их Наяд Зүүн өндөр, 1210, 1211 тоот

  • Утасны дугаар : (+976)7702-0008

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 9:00-18:00

H. Од Марал Өү Ди Си

  • Байршил : Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж, Зайсан төв 6 давхар

  • Утасны дугаар : (+976)7771-9191

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 9:00-18:00

I. UMD

  • Байршил : Сүхбаатар дүүрэг, 1-р хороо , Парисын гудамж 34, Жэй тауер, 5 давхар, 502 тоот

  • Утасны дугаар : (+976)7777-8666

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00-12:30, 13:30-18:00

J. Dido

  • Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES барилга 1 давхар

  • Утасны дугаар : 7763-0000

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00-12:30, 13:30-17:00

K. Виз мэдүүлгийн төв (KVAC, ‘20.3.16~)

  • Байршил : Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шинэ Сонголт их дэлгүүрийн 8 давхар

  • Утасны дугаар : 7766-8888

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00-16:30

  • Вэб хуудас : www.visaforkorea.mn

L. ОК виз (О энд Констракшн)

  • Байршил : Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Ландмарк оффис 101тоот

  • Утасны дугаар : (+976)7711-2422, 7711-2522

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 9:00-17:30

M. ДАТСУН

  • Байршил : Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, Сакура Тауэр 5 давхар 505 тоот

  • Утасны дугаар : (+976)7599-0505

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 9:00-12:30, 13:30-17:00

N. Эл Өү Жи Консалтинг

  • Байршил : Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энх тайваны өргөн чөлөө 59-403 тоот

  • Утасны дугаар : (+976)7711-7786

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 9:00-18:00

O. Тэнгэр Алтай Трейд

  • Байршил : Баянзүрх дүүрэг, 15хороо, 39В байр 201 тоот, Голден пен дэлгүүрийн 2 давхарт

  • Утасны дугаар : (+976)7010-6565

  • Ажиллах цаг : Даваа-Баасан 9:00-18:00

Виз мэдүүлэх журам

1. Визний анкет бөглөх

Анкетын загварыг ЭСЯ-ны дараах цахим хуудас болон төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авах боломжтой. (https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758236&page=7)

  • Визний анкетыг зөвхөн солонгос эсвэл англи хэлээр бөглөнө.

  • БНСУ-ын цагаачлалын албанаас визний зөвшөөрлийн код авсан тохиолдолд тусгай анкет бөглөх ба бүртгэлийн хураамж төлж, төлөөлөн гүйцэтгэх байгууллага эсвэл KVAC-д мэдүүлнэ.

2. Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт

  • Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын журамтай танилцан өөрийн зорилгод нийцэх ангиллын дагуу бичиг баримтаа бүрдүүлнэ. Дараах холбоосоор орж танилцана уу. (https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758289&page=2)

  • Анхаарах зүйлc: Монгол хэл дээрх бүх бичиг баримтыг солонгос эсвэл англи хэлээр орчуулсан байна. Дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт болон сүрьеэгийн шинжилгээний бичгийг орчуулах шаардлагагүй.

3. Бүртгэлийн хураамж

Цахимаар шилжүүлэг хийх боломжгүй тул төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.

  • Оршин суух хугацаа 90 хоног хүртэлх виз: Хураамжгүй

  • Оршин суух хугацаа 90 хоногоос дээш виз: 60 USD

Тус бүртгэлийн хураамж нь виз олгох хураамж биш визний хүсэлтийг шалгах хураамж тул виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу. Байгууллагын үйлчилгээний хураамж тусдаа тул анхаарна уу.

4. Виз мэдүүлэх

Төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Солонгосын виз мэдүүлгийн төв(KVAC)-д мэдүүлэх.

5. Ярилцлага

  • Шаардлагатай тохиолдолд зөвхөн ЭСЯ-наас виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудаж болно.

  • Ярилцлагын цагийг утсаар мэдэгдэнэ

  • Ярилцлагын үед бичиг баримтаа авч ирнэ

6. Визний хариу олгох хугацаа

Ангилал тус бүрээр хариу олгох хугацаа(ажлын өдрөөр тооцно)

  • Эмчилгээ, визний зөвшөөрлийн код: 7 хоног

  • Байгууллагын урилга: 30 хоног

  • Сургалтын виз: 20 хоног

  • *Байгууллагын урилгатай тохиолдолд тухайн арга хэмжээ болох хугацаанаас хамаар ч хариу олгох хугацаа өөр байх боломжтой.

  • Богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз: 60 хоног

  • Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз: 80 хоногоос дээш

Виз мэдүүлэх иргэдийн тоо хэт ихсэх болон мэдүүлж буй ангиллаас хамаарч визний материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой.

Визний хариу гарсны дараа иргэдийн паспортыг виз мэдүүлсэн төлөөлнө гүйцэтгэх байгууллага руу буцаах бөгөөд виз мэдүүлэгч өөрийн биеэр очиж паспортаа авна.

Виз олгох нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал бөгөөд виз олгохоос татгалзсан тохиолдолд татгалзсан шалтгааны талаар нэмэлт тайлбар хийх үүрэг байхгүй болно.

Виз олгогдсон хэдий ч БНСУ-ын хилийн шалтган нэвтрүүлэх явцад хилээр нэвтрүүлэхээс татгалзах тохиолдолд гарч болохыг анхаарна уу.